Skip to main content
Амжилтыг өнгөлнө

Үйл ажиллагаа зохион байгуулалт, төлөвлөлт

Бид бүхий л үйл ажиллагааг төлөвлөлтөөс эхлээд гүйцэтгэл дээр, таны төсөөллийг бодит болгох бүхий л хэсэг детал бүр дээр танд мэргэжлийн зөвлөгөө өгч, үйл ажиллагааг цогцоор нь шийдэж хамтран ажиллана. Та бодит эсвэл дижитал орчинд хязгааргүйгээр төсөөл бид цогцоор нь шийднэ

Үйл ажиллагаа зохион байгуулалт, төлөвлөлт
Мэдрэмжийг урлана

Тоглолт, Концерт

Бид урлаг, соёлын тоглолтыг дэлхийн жишигт нийцүүлэн, Монголдоо анхдагч байдлаар хүргэж байна. Тайз, дэлгэц, гэрэл, хөгжим болон камерыг урьдчилан програмчлан автоматжуулж (Stage Automation, Timecoding), үзүүлбэр бүрийг алдаагүй, төгс найруулгатайгаар үзэгчдэд хүргэдэг.

Уран бүтээлчдийн онцлогт тохируулан, орчин үеийн технологи ашиглан тоглолтыг шинэ түвшинд гаргаж, соёл урлагийг илүү бодит, сэтгэл татам байдлаар танд хүргэж байна.

Үйл ажиллагаа зохион байгуулалт, төлөвлөлт
Амжилтыг өнгөлнө

Хурал, Чуулган

Бид форум, хурал, чуулган, семинар, хэлэлцээр зэрэг арга хэмжээг таны хэрэгцээнд тохируулан бодитоор болон цахим орчинд мэргэжлийн түвшинд зохион байгуулж, шууд дамжуулан хүргэж байна.

Үйл явдлын онцлогт нийцүүлэн, хаана ч, ямар ч цагт, зорилтот бүлэгт чиглэсэн үр дүнтэй, стандартын дагуу хурал, чуулганыг төгс зохион байгуулах шийдлийг танд санал болгож байна.

Үйл ажиллагаа зохион байгуулалт, төлөвлөлт
Амжилтыг өнгөлнө

Ойн баяр

Түүхэн өдөр, ойн баярын тань үнэ цэнийг хүндэтгэн, амжилт, ололтоо тэмдэглэж, ирээдүйн зорилтоо тодорхойлох онцгой арга хэмжээг тань мэргэжлийн түвшинд зохион байгуулна.

Өнгөрсөн үеийн дурсамж, одоо цагийн баяр хөөр, ирээдүйн зорилгыг нэгтгэн, таны ойн баярыг мартагдашгүй мөчөөр дүүрэн, утга төгөлдөр өнгөрүүлэхэд бид тусална.

Үйл ажиллагаа зохион байгуулалт, төлөвлөлт
Амжилтыг өнгөлнө

Хүндэтгэлийн найр

Бид таны хүндэтгэлийн найрын утга учир, үнэ цэнийг эрхэмлэн, онцгой уур амьсгал бүрдүүлэх чимэглэл, найруулга, хөтөлбөрийг мэргэжлийн түвшинд зохион байгуулна.

Таны болон зочдын сэтгэлд хоногшиж, мартагдашгүй дурсамж үлдээх төгс үйл ажиллагааг бид санал болгож, сэтгэл ханамжийг өндөр түвшинд хүргэнэ.

Үйл ажиллагаа зохион байгуулалт, төлөвлөлт
Амжилтыг өнгөлнө

Шинэ жил

Бид шинэ жилийн баярыг танай хамт олны онцлогт тохируулан, уламжлалт хэв маягийг эвдсэн шинэлэг сэдэв, өвөрмөц өнгө төрхтэйгөөр зохион байгуулна.

Дэвшилтэт технологи, урлагийн үзүүлбэрийг хослуулан, арга хэмжээг бүхэлд нь найруулж, оролцогч бүрт мартагдашгүй, дахин давтагдашгүй баярын уур амьсгал бүрдүүлж өгнө.

Үйл ажиллагаа зохион байгуулалт, төлөвлөлт
Амжилтыг өнгөлнө

Спорт наадам

Бид спортын арга хэмжээг олон улсын стандартад нийцүүлэн, дүрэм журам, шүүлтийн дагуу мэргэжлийн түвшинд зохион байгуулна.

Нийтийн оролцоог өргөн хүрээнд хангаж, шударга өрсөлдөөн, эв нэгдлийг дэмжсэн бүтээлч, динамик уур амьсгалыг бүрдүүлж, спортын тэмцээн, наадмуудыг төгс зохион байгуулна.

Үйл ажиллагаа зохион байгуулалт, төлөвлөлт

Зохион байгуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл +976 9906 3395 холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. 

 эсвэл info@exastudio.mn