Нууцлалын бодлого
eXa studio нь Facebook Page Messenger болон Instagram Direct мессежээр ирсэн харилцагчдын хүсэлтийг eXa ажлын системд хүлээн авч, хариулахад ашигладаг. Энэ бодлого нь уг харилцаанд хамаарах мэдээллийг хэрхэн боловсруулахыг тайлбарлана.
Бид ямар мэдээлэл авдаг вэ?
- Meta-аас ирсэн хэмжээнд Facebook эсвэл Instagram аккаунтын таних дугаар, харагдах нэр;
- илгээсэн мессежийн текст, илгээсэн цаг, холбогдсон Page эсвэл Instagram аккаунт;
- харилцагч өөрөө мессежээр өгсөн холбоо барих мэдээлэл болон үйлчилгээний хүсэлтийн дэлгэрэнгүй.
Мэдээллийг юунд ашигладаг вэ?
Бид хүсэлтийг хүлээн авах, ангилах, хариулах, шаардлагатай үед ажилтанд шилжүүлэх, харилцааны түүхийг үргэлжлүүлэхэд ашиглана. Автомат хариу идэвхжсэн үед тухайн харилцааны сүүлийн мессежүүд болон баталгаажуулсан үйлчилгээний мэдээллийг OpenAI API-д илгээж, хүсэлтийг ангилах болон хариуны төсөл гаргуулж болно. eXa-ийн энэ API хүсэлтэд store: false тохиргоо хэрэглэдэг. Гомдол, төлбөр, гэрээ, одоогийн захиалга зэрэг асуудлыг ажилтан шалгах урсгалтай.
Хэнд мэдээлэл дамждаг вэ?
Мессеж солилцоо Meta-ийн Messenger эсвэл Instagram үйлчилгээгээр дамжина. eXa системийн эрхтэй ажилтнууд ажлын хэрэгцээндээ харилцааг харна. Автомат хариу идэвхтэй бол дээр дурдсан мессежийн хэсгийг OpenAI API боловсруулна. Системийг ажиллуулахад шаардлагатай хостинг үйлчилгээ мэдээлэл хадгалахад оролцоно.
Хадгалалт ба устгал
eXa нь харилцааны түүхийг үйлчилгээний хүсэлт боловсруулахад хэрэгтэй хугацаанд хадгална. Одоогийн системд мессежийг тогтсон хугацааны дараа автоматаар устгах тохиргоо байхгүй. Та өөрийн мэдээлэлд хандах, засуулах, устгуулах хүсэлт гаргаж болно. Захиалга, гэрээ, төлбөртэй холбоотой мэдээлэлд хуульд заасан хадгалах үүрэг хамаарч болзошгүй; ийм тохиолдлыг хүсэлт бүрт тайлбарлана.
Холбоо барих
Мэдээлэлтэй холбоотой хүсэлтээ